Олон Улсын Соёл Судлалын Их Сургуулийн тэнхимүүдийн бүтэц

Олон Улс, Бүс Нутгийн Соёл судлалын салбар

Энэ салбар нь “Олон Улсын Соёл” -ыг Ази, Европ, Америк, Ислаам хүрээний гэсэн бүс нутгуудад хувааж, бүс нутгуудын соёл болон түүнийг тойрон хүрээлэх нийгмийн онцлог байдлын талаар ойлголт мэдлэгтэй болгохыг зорилго болгоно. Улмаар уг зорилгод хүрэхийн тулд бүс нутгийн судалгааг гол обьект болгож хичээл сургалтаа явуулна. Сургалт бүхэлдээ бүс нутгуудын соёлын талаар харьцуулж, тухайн аспектуудыг онцгойлон гаргахуйц олон талт судалгаа явуулахын зэрэгцээ эдгээр судалгаандаа түшиглэн оюутнуудад мэдлэг олгож, бүс нутаг, соёлын ойлголтын үзэл баримтлал, арга барил эзэмшсэн боловсон хүчин бэлтгэхэд чиглэнэ.

Азийн соёл судлалын тэнхим
Ёвропын соёл судлалын тэнхим
Америк судлалын тэнхим
Ислаам хүрээний судлалын тэнхим
Харьцуулсан соёл судлалын тэнхим

 

Олон Улс, Соёлын Харилцааны судлалын салбар

Энэ салбар нь олон улсжилт, хөгжил дэвшилттэй уялдан үүсч гарах аливаа соёлын үзэгдлүүдийн талаар, тухайлбал хүний бодол сэтгэлгээ, үйл хөдөлгөөний хэв маяг, соёлын үйл ажиллагаа гэх мэт хэлээр илрэх “оюунлаг талууд” болон олон улсын эдийн засгийн харилцаа, техник технологи хамтын ажиллагаа, нөөц илрүүлэлт ашиглалт гэх мэт “материаллаг талууд” -ыг харилцан уялдуулан авч үзэхийн зэрэгцээ энэ үзэл баримтлалын үүднээс олон улсын соёлын харилцааны хөгжлийн чиг хандлага болон соёл хоорондын хагарал мөргөлдөөнийг зохицуулах арга чиглэлийг тодорхойлох явдлыг зорилго болгоно. Энэхүү зорилгоос хамаарч уг салбарын сургалт нь хэл шинжлэл, эдийн засаг, технологи, нөөцийн судалгаа зэрэг олон салбар хүрээнээс бүрдэх ба аль ч салбар хүрээ нь оюутнуудад олон улсын хамтын ажиллагааны талаар гүнзгий мэдлэг олгож, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэнэ.

Хэлний харилцааны онолын тэнхим
Олон улсын эдийн засаг харилцааны тэнхим
Шинжлэх ухаан, технологийн харилцааны тэнхим
Бүс хоорондын байгаль орчин судлалын тэнхим
Хэл, соёлын харилцааны онолын тэнхим
Ялгаатай соёл хоорондын боловсрол судлалын тэнхим
Олон улсын нөөцийн бодлого судлалын тэнхим

 

Олон Улсын Соёл, Хэл зүй судлалын салбар

Энэ салбар нь гадаад хэлний төгс мэдлэгтэй, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, тал бүрийн үнэлэлт дүгнэлт хийх чадвартай, үндэстний соёл болоод олон соёлт нийгэмд зохицох 21-р зууны олон улсжсан сэтгэлгээ бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргахад чиглэнэ. Энэ зорилго чиглэлд нийцүүлэн хэлний үүсэл, хэлний системүүд, хэлний хэрэглээ, олон хэл соёлт нийгэм, хэлний боловсрол зэрэг хэлний тухайд тал бүрийн өнцгөөс сургалт судалгаа явуулж, олон улсын тавцнаа ажиллах судлаач мэргэжилтэн, эрдмийн судалгаанд шинэ мөр гаргах анхдагчдыг бэлтгэх сургалтын хөтөлбөр авч явуулна.

Хэл зүйн онол судлалын тэнхим
Олон талт соёл судлалын тэнхим
Хэл зүйн хэрэглээний онолын тэнхим
Хэл зүйн боловсрол судлалын тэнхим

 

Харьяа байгууллага

“Хэлзүй, Оюун Ухаан, Танин мэдэхүйн Нэгдсэн Шинжлэх Ухааны Судалгааны Төв”

Page Top