Олон Улс Соёл Судлалын Их Сургуулийн онцлог

Бүтээлч боловсон хүчин бэлтгэх

ОУССИС нь хүн төрөлхтөний нийгмийн өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд, биечлэн асуудал дэвшүүлж, түүнээ шийдвэрлэдэг чадавхитай бүтээлч сэтгэхүйтэй судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Дэлхийн тавцнаа ажиллах боловсон хүчин бэлтгэх

ОУССИС нь олон янз хүмүүстэй холбоо тогтоон харьцах явцдаа арвин туршлага хуримтлуулж, түүнээсээ суралцах чадвар эзэмших нөхцөлийг бүрдүүлэх замаар дэлхийн улс гүрний хэмжээнд ажиллах чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ.

 

Дэлхийд болон бүс нутгуудад нээлттэй сургууль

Тус сургууль нь дэлхийн болон бүс нутгуудад нээлттэй сургууль болохын хувьд ажиллагсад болоод гадаадын оюутнуудаас чадварлаг боловсон хүчин таньж илрүүлэхэд анхаарч, оюутан бүрийн сургалт судалгааны нөхцөлд тохирсон орчин ахуй бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

“Хүчээ сорих” сэтгэхүйг хүндлэх

Тус сургууль нь өөрийн болон бусад сургуулийн бакалаврын сургалт дүүргэсэн чадварлаг оюутнуудаас шалгаруулан авч сургалт явуулдаг. Шинэ салбарт хүч чадлаа сорих хүсэл эрмэлзлэл бүхий оюутнуудыг бүрэн дүүрэн дэмжиж сургалт явуулна.

Page Top