Олон Улсын Соёл Судлалын Их Сургууль (ОУССИС) нь

Манай Олон Улсын Соёл Судлалын Их Сургууль нь дэлхийн бүс нутгийн соёл, тэдгээрийн хоорондын харилцаа болон бүс нутгийн соёл-харилцааны зууч болсон хэлзүйн хүрээнд нэгдсэн цогц сургалт, судалгаа явуулж дэлхийн тавцнаа өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой магистрантурын 2 жил, докторантурын 3 жилийн хөтөлбөр бүхий бакалаврын дараах сургалт явуулдаг.

ОУССИС нь анх хэйсэйгийн 5 он буюу 1993 онд Олон Улсын Бүс Нутгийн Соёлын онол болон Олон улсын Соёлын Харилцааны онол гэсэн хоёр мэргэжлийн салбартай нээгдэж байсан ба улмаар хэйсэйгийн 13 он буюу 2001 онд Олон Улсын Соёл Хэлний онолын мэргэжлийн салбарыг нэмэн байгуулж, хүний нийгмийн хэл-соёл-нийгмийн олон талт шинжийг хамарсан шинэлэг сургалт судалгаа явуулах болсон юм. Түүнчлэн хэйсэйгийн 19 он буюу 2008 онд дахин өргөжүүлж, эдүгээ хүртэл олон үр дүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн “21-р зуун COE Хөтөлбөр”-ийн “Хэл, Танин мэдэхүйн Нэгдсэн Шинжлэх Ухаан Тактикийн Сургалт Судалгааны Төв”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх үүднээс “Хэлзүй,Оюун Ухаан,Танин мэдэхүйн Нэгдсэн Шинжлэх Ухаан Судалгааны Төв”-ийг тус сургуулийн харьяа байгууллага болгон нэгтгэсэн. Эдүгээ дээрх үндсэн гурван мэргэжил болон харьяа Судалгааны Төвтэй хамтран өөрсдийн зорилгод чиглэсэн сургалт судалгаагаа идэвхийлэн явуулж байна.

Өнөөдөр хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа олон асуудлууд нь улс үндэстний үндэс угсаа, арьс өнгө, хил хязгаараас нэгэнтээ хальж, улмаар түүний шийдвэрлэх арга нь ч хүмүүний оюуны хүрээг шинэчлэхийг шаардах боллоо. Чухам энэхүү өнөөгийн хүн төрөлхтөний хэрэгцээ шаардлагын үүднээс ОУССИС нь хүмүүнлэг, нийгэм, байгалийн шинжлэх ухааны салбар дахь уламжлалт ойлголт, тогтсон арга барилд үл хязгаарлагдсан олон талт, нэгдмэл, дэвшилтэт судалгаа, сургалт явуулахыг хөхүүлэн дэмжих болсон юм. Түүнчлэн эдгээр судалгааны үр дүнд тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэх нь тус сургуулийн эрхэм үүрэг болно.

Page Top